Firefox-г сонгосонд тань баярлалаа! Энэ хуудас танд — хэрхэн эхлэх, ямар шинэ боломж, мөн яаж тусламж авах, мөн хэрхэн Firefox-г улам хүчтэй болгох, хөтлөх арга барилаа хэрхэн сайжруулах зэрэгт тань туслах болно.
Хөтөлж эхлэх нь
Шинэ боломжууд
Firefox-д хайлт хийх
Firefox нь хөтлөх самбарт буй хайх талбарт бичсэн өгөгдлөөр вэб хайлт түргэн хийх чадвартай. Уг хайх талбар нь I'm Feeling Lucky™ ба Google хайгчуудаар дэмжигдсэн байдаг.
Та хайх талбарыг хөтлөгчийн баруун дээд булангаас олно. Тэгээд хайх зүйлээ бичээд Enter товч дээр дараарай. Та вэб хайлт хийх гэж өөр вэб хуудас руу хандалгүй шууд хөтлөгчөөсөө хайх боломжтой боллоо гэсэн үг.
Firefox өргөн тархсан хэрэгтэй хайгчид болох: Google, Yahoo, Amazon, eBay, мөн Dictionary.com зэргийг өмнө нь суулгачихсан байдаг. Сайн хайгчдыг та татаж авах хэсэгт плагин хэлбэрээр авч болно.
Амьд хаяг
Амьд хаяг нь Firefox-н шинэ технологи бөгөөд танд RSS мэдээлэл мөн шууд мэдээний толгой хэсгийг хаягийн багажит самбараас эсвэл хаягууд цэснээс унших боломж өгдөг. Хүссэн хуудаснаасаа шуурхай шууд мэдээний тоймыг нэг дор унших давуу талтай. Тэгээд сонирхсон мэдээг дарж унших нь цагийг тань их хэмнэнэ.
Хэрэв та хөтлөгчийн баруун доод буланд тэмдэгийг харж байвал уг хуудас нь амьд хаягтай гэсэн үг. Уг тэмдэг дээр дарвал хаяг нэмэх цонх үүсэх болно. 'OK' дээр дарж та амьд хаягийг хаягандаа нэмээрэй. Олон хүн хаягийн багажит самбарт амьд хаяг хадгалах нь эвтэйхэн гэж үздэг.
Самбарчлан хөтлөх
Самбарчлан хөтлөх нь вэб хуудсанд зорчих үйлдлийг хурдан бөгөөд аятайхан болгож өгдөг. Вэб хуудаснууд хөтлөгч цонхонд "самбараар" тусгаарлагдаж харуулагдах бөгөөд энэ нь олон хуудас үзэх үед самбарын хооронд шилжихэд тун амар байдаг. Самбарчлан хөтлөх нь мэдээнүүд унших, эсвэл хайлтын үр дүнг тус тусад нь нээж шалгах зэрэг үйлдэлд тун эвтэйхэн байдаг.
Та шинэ самбарыг нээхдээ Файл цэсний > Шинэ самбар гэсэн цэсийг сонгох эсвэл Ctrl+T гарын товчлуурын хослолыг дараарай. Холбоосыг шинэ самбарт нээхдээ хулганы баруун талын товчийг дарж үүссэн цэснээс "Шинэ самбарт нээ" цэсийг сонгох эсвэл хулганы дунд товчийг холбоос дээр дараарай.
Та мөн өөрийн дуртай олон вэб хуудсыг нэг товч даралтаар нээж болно. Дуртай вэб хуудаснуудаа (эсвэл өдөр болгон зорчдог вэб хуудаснууд) нэг санд байрлуулаад хаягийн цэснээс 'Самбарт нээ'-г сонгож бүх хуудсыг самбарчлан харуулах болно.
Хамрагдах
Mozilla төсөл нь нээлттэй эх үүсвэртэй байгууллага юм. Тийм болохоор маш олон хамтрах болон хамрагдах боломжууд хэрэглэгчдэд бий.